Юу заах вэ?
Мэргэжлийн харилцааны орос хэлний орчуулагч нь орос хэлийг маш сайн мэддэг, орчуулгын ур чадварыг эзэмшсэн бөгөөд ур чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байна. Сургалтын хөтөлбөрт ерөнхий онолын хичээлүүд, практик чиг баримжаа олгох тусгай хичээлүүд, орчуулгын дадлага орно.
Хэн сурах боломжтой вэ?
Дээд боловсролтой гадаадын иргэдийг мөн Томскийн их, дээд сургуульд үндсэн мэргэжлээрээ суралцаж буй гадаад оюутнуудыг «Мэргэжлийн харилцааны орчуулагч» хөтөлбөрт суралцахыг урьж байна. Хөтөлбөрт элсэгчид нь ОХУ-ын улсын гадаадын иргэдийн орос хэлний шалгалтын системийн баталгаажуулалтын нэгдүгээр түвшинээс доошгүй орос хэлний мэдлэг эзэмшсэн байх ёстой.

