Мэргэжлийн харилцаа гэдэг нь мэргэжлийн аль ч салбарын мэргэжилтнүүдийн хоорондын харилцаа юм. Мэргэжлийн харилцааны орчуулагч нь мэргэжлийн харилцааны онцлогийг ойлгож, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэлний хэрэгслийг мэддэг байх ёстой. Энэхүү курс нь мэргэжлийн харилцааны: шинжлэх ухааны харилцаа, бизнесийн харилцаа гэсэн хоёр өргөн хүрээг хамааран үздэг.
Юу мэдэж авах вэ?
- орос хэл дээрх шинжлэх ухаан, бизнесийн харилцааны онцлог;
- найруулгын жанр /төрөл/ сонгох дүрэм журам;
- орос хэл дээрх шинжлэх ухаан, бизнесийн бичвэрийг бүтээх чухал зарчмууд.
Юу сурах вэ?
- аман болон бичгийн мэргэжлийн харилцааны янз бүрийн жанруудын /төрлүүдийн/ ялгааг ойлгох;
- орос хэлний шинжлэх ухааны хэв маягийн хэлний хэрэгслийг ашиглах;
- хувийн, бизнесийн болон хувийн албан ёсны захидал харилцааг ялгаж, захидал харилцааны төрлөөс хамааран шаардлагатай хэлний хэрэгслийг сонгох;
- бизнесийн болон хувийн албан захидал бичих;
- орос болон эх хэл дээр бичигдсэн текстийг бүтцийн онцлогийг харьцуулах.