Орос хэлний онолын үндэс нь орос хэлний тогтолцоог ойлгоход тусалдаг хичээл бөгөөд орчуулагчид чанартай орчуулга хийхэд тусалдаг авиа зүй, үгийн үүсэл болон дүрмийн үндэсийг судалдаг.
Юу мэдэж авах вэ?
- орос хэлний авиа зүйн систем;
- үг үүсгэх арга;
- орос хэлний үг зүйн систем;
- өгүүлбэр зүйн үндсэн нэгжүүд.
Юу сурах вэ?
- үгийн гарал судлах (үгийг бүтцээр нь ангилах);
- үгсийн аймгийг тодорхойлох;
- үгсийн аймгийн үндсэн дүрмийн ангиллыг тодорхойлох;
- өгүүлбэрийн төрлийг тодорхойлох;
- энгийн болон нийлмэл өгүүлбэрүүдэд өгүүлбэр зүйн дүн шинжилгээ хийх.