Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн автоматжуулалт хариуцсан мэргэжилтэн нь хүний шууд оролцоогүйгээр үйлдвэрлэлийн процессыг явуулдаг системийг удирдах үүрэгтэй байдаг. Энэхүү автомажуулалт нь бүтээгдэхүүнийг илүү хямд бөгөөд чанартай болгохоос гадна үйлдвэрлэлийн процесс нь өөрөө илүү аюулгүй, байгаль орчинд ээлтэй болдог.
Та hi-tech автомат хяналтын хөгжүүлэлт болон ашиглалтын талаар мэдлэг олж авах, газрын тос, байгалийн хийн салбарын үйлдвэрлэл, Schneider Electric, Siemens, Honeywell, ABB-ийн автоматжуулалтын шилдэг туршлага дадлагаажуулт эзэмшиж, техникийн процессийн хяналтын систем, VR болон AR технологийн угсралтын үйлчилгээний талаар сурах болно.
"Газрын тос, байгалийн хий, дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон хадгалах объектын ашиглалт ба үйлчилгээ" хөтөлбөрийг сонгосноор Та хий, газрын тос дамжуулах хоолойн ашиглалт, шахах ба компрессорын станцууд, дамжуулах хоолой, хадгалах байгууламжын чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмших болно.
Энэ салбарын мэргэжилтнүүдийн гол чадавхи:
Орчин үеийн дэлхий ертөнцийг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй тул цахилгаан эрчим хүч, цахилгаан инженерийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. Их сургуулийн төгсөгчид нь цахилгаан эрчим хүч, цахилгаан инженерийн аж ахуйн нэгжүүдэд инженер, зохион бүтээгч, судлаач, менежерээр ажиллан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хувиргах, ашиглахад хяналт тавьж тэд эдгээр үйл явцыг хэрэгжүүлэх систем, төхөөрөмжийн зураг төсөл боловсруулахад оролцдог.
Хэрэв ээ асуулт байвал энэ хаяг руу бичнэ үү: sherinaea@tpu.ru