Хэл зүйн суурь

Хэл зүйн суурь – хэлний бүтэц мөн үйл ажиллагааны зарчим, тэдгээрийн гарал үүсэл, хөгжил, бүтцийн онцлогийг судалдаг хичээл. Орчуулагчийн хэрэгсэл бол хэл тул орчуулагч бүр түүнийг хэрхэн хөгжиж, оршин тогтнож, ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй.

Юу мэдэж авах вэ?

  • байгалийн хэлний шинж чанар;
  • хэл хоорондын харилцааны төрөл;
  • хэлний бүтцийн онцлог;
  • хэл, найруулгын нэгж.

Юу сурах вэ?

  • хэлнүүдийн нийтлэг болон ялгаатай талыг олох;
  • текстүүдийг үйл ажиллагааны болон нийгмийн мөн чанарын үүднээс шинжлэх;
  • дүрмийн нэгжийг ялгах, ангилах, тайлбарлах;
  • хэлүүдийг харьцуулахдаа үгсийн сангийн онцлогийг тодорхойлох.

Багш

Татьяна Александровна Демидова,

нь Орос хэлний тэнхимийн доцент, хэл бичгийн ухааны доктор (PhD) юм. Тэрээр хэл, соёлын хоорондын уялдаа холбоог судлах чиглэлээр мэргэшсэн. Сургалтын (бакалавр, магистр) бүхий л чиглэлээр гадаад оюутнуудтай ажилласан олон жилийн туршлагатай. Тэрээр Орос болон гадаадад нийтлэгдсэн 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, орос хэлийг гадаад хэл болгон судлах 12 сурах бичгийн зохиогч билээ.