Орчуулгын Семинар

«Орчуулгын семинар» хичээлийн хүрээнд оюутнууд бизнесийн харилцааны салбар дахь орчуулгын ердийн бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замтай танилцдаг. Түүнчлэн тогтсон хэллэгийн орчуулга мөн янз бүрийн найруулгын болон олон төрлийн текстийн бүтэцтэй ажиллана.

Юу мэдэж авах вэ?

  • судалж буй салбарын нэр томьёо болон холбогдох нарийн мэргэжлийн нэр томьёоны тэнцвэрт (эквивалент) чанар;
  • орчуулгын текст дээр ажиллах Microsoft Word-ийн боломж;
  • орчуулгын эх текстийн янз бүрийн формат (ppt, pdf, jpg) дээр ажиллах онцлог;
  • хоёр орны соёлоос шалтгаалсан үгсийн сан, дүрмийн ялгаа.

Юу сурах вэ?

  • мэдэхгүй үгийг зохистой орчуулах алгоритм зохиох;
  • текст засварлах;
  • нэр томьёотой ажиллах;
  • орчуулгын тайлбар толь хийх.

Багш

Ирина Олеговна Краевская,

Сибирийн улсын анагаах ухааны их сургуулийн Олон улсын Боловсролын хүрээлэнгийн менежер. 2013 оноос одоог хүртэл олон улсын худалдаа, менежмент, анагаах ухаан, газрын тос, байгалийн хий, боловсролын чиглэлээр хятад - орос хэлний орчуулагчаар ажиллаж байна. Хятад хэлний HSK 6-р түвшний мэдлэгийг баталгаажуулсан гэрчилгээтэй.