Боловсролын нэмэлт хөтөлбөр «Мэргэжлийн харилцааны орчуулагч»

Боловсролын нэмэлт

хөтөлбөрийн удирдагч
доктор, доцент

Татьяна Борисовна
Фрик

Юу заах вэ?

Мэргэжлийн харилцааны орос хэлний орчуулагч нь орос хэлийг маш сайн мэддэг, орчуулгын ур чадварыг эзэмшсэн бөгөөд ур чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байна. Сургалтын хөтөлбөрт ерөнхий онолын хичээлүүд, практик чиг баримжаа олгох тусгай хичээлүүд, орчуулгын дадлага орно.

Хэн сурах боломжтой вэ?

Дээд боловсролтой гадаадын иргэдийг мөн Томскийн их, дээд сургуульд үндсэн мэргэжлээрээ суралцаж буй гадаад оюутнуудыг «Мэргэжлийн харилцааны орчуулагч» хөтөлбөрт суралцахыг урьж байна. Хөтөлбөрт элсэгчид нь ОХУ-ын улсын гадаадын иргэдийн орос хэлний шалгалтын системийн баталгаажуулалтын нэгдүгээр түвшинээс доошгүй орос хэлний мэдлэг эзэмшсэн байх ёстой.


Мэргэжилийн харилцааны орос хэлний орчуулагч гэж ямар хүнийг хэлэх вэ?

  • Орос хэлийг маш сайн мэддэг
  • Орчуулгын ур чадварыг эзэмшсэн
  • Орчуулгын ур чадвараа өөрийн мэргэжлийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашиглах чадвартай

«Мэргэжлийн харилцааны орос хэлний орчуулагч» мэргэжил нь олон улсын аль ч байгууллагад эрэлт хэрэгцээтэй байдаг. Хөтөлбөрийг төгсөгчид нь өөрийн мэргэжлийн салбартаа орос хэлний мэдлэгээ идэвхтэй ашиглан үндсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Манай багш нар:

Хөтөлбөрийн хичээлүүд:

Сургалтын хугацаа:

2 жил 6 сар.

Хичээлийн давтамж:

Долоо хоногт 4 удаа (давуу тал нь оройн цагаар)

Сургалтын төлбөр:

Сургалт төлбөртэй. Төлбөрийн мэдээлэлийг холбоо барих хэсэгт заасан хаягаас лавлана уу

Элсэлт:

Элсэлт жилд нэг удаа явагдана. Сургалт тус оны 2 сард эхлэнэ.

Олгох бичиг баримт:

Хөтөлбөрийг төгсөгчид Томскийн политехникийн их сургуулийн хавсрага мэргэжилийн диплом авна.

Анхааруулга!

«Мэргэжлийн харилцааны орчуулагч» хөтөлбөрийн төгсөгчид анхны дээд боловсролын дипломоо гардан авсны дараа нэмэлт дээд боловсролын диплом авдаг.

Томскийн политехникийн их сургуулийн докторын сургалтын хэлтэс нь докторын оюутнуудын хянах шалгалтанд тус хөтөлбөрийн сургалтыг тооцдог.

Элсэхэд юу шаардлагатай вэ?

Хөтөлбөрт хамрагдахын тулд тогтоосон маягтын дагуу өргөдөл; дээд боловсролын тухай баримт бичиг эсвэл деканатаас дүнгийн тодорхойлолт; 3:4 хэмжээтэй 4 хувь цээж зураг; паспорт авч ирэх ёстой.

 Холбоо барих:

Усова гудамж, 7, Томскийн политехникийн их сургуулийн 8 байр, 3-р давхар 345 анги
tfrik@tpu.ru (Татьяна борисовна Фрик, орос хэлний тэнхимийн доцент)

Отзывы

«Энэ курс нь мэдээлэл сайтай бас хэрэгтэй курс. Би сургалтын явцад олон зүйлийг мэдсэн. Сургалтын үйл явц сонирхолтой байсан. Надад үнэхээр таалагдсан. Бүх зааж буй хичээл...»
Бакытбек Касиет,
2018 оны төгсөгч
«Орос хэлний тэнхимийн эрхэм багш нар аа! 2.5 жилийн турш бидэнд боловсролтой хүн болоход минь тусалж ирсэнд Баярлалаа! Та нарынхаа тэвчээрт баярлалаа. Сургалтын хөтөлбөр ...»
2019 оны төгсөгчид
«Би Хятадаас ирсэн. Энэ хөтөлбөрийг зөвхөн ур чадвараа сайжруулахын тулд сонгоогүй. Хэрэв та гадаад оюутан, ОХУ-д суралцаж байгаа бол танд хэлний бэрхшээл тулгарч магадгү...»
Чжао Чуньюй,
2020 оны төгсөгч